SpaceX компани хувьцаагаа олон нийтэд санал болгосноор Илон Маск дэлхийн анхны их наядтан боллоо

SpaceX компани хувьцаагаа олон нийтэд санал болгосноор Илон Маск дэлхийн анхны их наядтан боллоо

Баасан гарагт сансрын технологийн SpaceX компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалж эхэлснээр тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн түүхэнд анхны их наядтан боллоо.

Ийм хэмжээний мөнгө ганц хүний мэдэлд байх нь нэгэн цагт төсөөлшгүй зүйл байсан юм. Баасан гарагаас өмнө их наяд доллар нь дэлхийн цөөн хэдэн том улсын эдийн засгийн хэмжүүр, сүүлийн арван жилийн хугацаанд технологийн цөөн хэдэн аварга компанийн зах зээлийн үнэлгээний хэмжүүр байлаа.

“Нэг их наяд” гэдэг тоо нь нэг тэрбумаас мянга дахин их, нэг саяас сая дахин их тоо билээ. SpaceX компанийн хувьцааны ханш огцом өссөний дараа Баасан гарагийнн үд дунд гэхэд Маскийн хөрөнгийн хэмжээ $1.1 их наядад хүрсэн байна.

Их наяд доллар ямар хэмжээний мөнгө болохыг зарим жишээгээр тайлбарлая.

  • Бэлэн мөнгөн дэвсгэртээр цувуулж өрвөл $1 их наяд нь бараг 156 сая километр урт болно. Энэ нь сар руу 200 гаруй удаа аялаад буцаж ирэх зай юм. Энэ нь бас дэлхий болон нарны хоорондын зайг (150 сая километр) давах хэмжээ болно.
  • Өнөөдөр дэлхийн хүн амын тоо 8.2 тэрбум орчим байгаа. Тэдэнд $1 их наядыг хуваавал хүн бүрд $122 оногдоно.
  • $1 их наяд нь Илон Маскийн төрсөн газар болох Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр гаруй дахин их юм. Олон Улсын Валютын Сангийн 2026 оны тоо баримтаас үзвэл тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $480 тэрбум байгаа.
  • АНУ, Хятад улсуудын энэ үзүүлэлт $32.38 ба $20.85 тэрбум тус тус байдаг. Гэхдээ энэ нь дэлхийн бусад улс орнуудынхаас хол илүү тоо юм.
  • Илон Маск дэлхийн хоёр дахь тэргүүн баянаас $700 тэрбумаар илүү баян болжээ. Баасан гарагийн үд дунд Google компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйжийн хөрөнгийн хэмжээ $295 тэрбум орчим байсан юм.
  • Маскийн хөрөнгийн хэмжээ 2024 онд $195 тэрбум байсан бол өнгөрсөн онд $342 тэрбум болж, жилээс жилд огцом өсөж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө