Улс төрийн хүрээнд нам гүм байсан Д.Амарбаясгалан "амь орж" Говь-Алтайд аварга малчин шагнал гардуулж явна

Улс төрийн хүрээнд нам гүм байсан Д.Амарбаясгалан "амь орж" Говь-Алтайд аварга малчин шагнал гардуулж явна

УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өнгөрсөн оны аравдугаар сарын 17-ны өдрийн /2025.10.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 102 нь буюу 89.5 хувиар дэмжсэн. 

Түүнээс хойш тэрбээр Төрийн ордонд ирж УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцох нь бүү хэл Монголд байгаа эсэх нь тодорхойгүй байлаа. АТГ-аас түүнийг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Тэгвэл сүүлийн дөрвөн сар нам гүм байсан тэрбээр өөрийн сонгогдсон тойрог Говь-Алтай аймагт ажиллаж, гэнэт "амь оров".  Тодруулбал, тэрбээр сүүлийн өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж, "Улсын аварга" малчдад шагналыг нь гардуулж явна. 

Ташрамд дурдахад, түүнийг хахууль авах, "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татсан гэж Прокуророос мэдэгдсэн билоэ. 

ВИДЕО: