Энэ онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай хэлэлцэж байна

Энэ онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар,

-Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай

-Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

-“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай

-“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн нийслэлийн дотоод үнэт цаас гаргахад Засгийн газраас зөвшөөрөл олгох юм.

Танилцуулах асуудал,

-“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар /-Боловсролын яам; -Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; -Эрүүл мэндийн яам; -Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам/

-Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, саналын талаар

-Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран баталгаажуулах талаар

- Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж буй ажлын үр дүнгийн талаар мэдээлэлтэй танилцэж байна.