АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч нараар Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Ардчилсан намаас Невада мужид сонгогдсон Дина Тайтус болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намаас Мичиган мужид сонгогдсон Жон Мооленаар тус тус томилогдсон байна.
Энэхүү Элчин сайдын яам нь АНУ-ын Конгресс болон Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах, хоёр орны харилцааг бүхий л салбарт идэвхжүүлэн бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Конгрессын дэмжлэгийг авахад анхаарлаа төвлөрүүлж ажиллахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү шинэчлэлтээр АНУ-ын 119 дүгээр Конгресс болон УИХ дахь Монголын бүлгийн хамтын ажиллагаа идэвхжиж, хоёр талын харилцаа, уялдаа холбоо улам өргөжих боломж бүрдлээ.