АН 4/11 мэдээллийн цагаар багш, эмч нарын цалингийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, "Бодит байдал дээр багш нарын цалин нэмэгдсэн зүйл алга. Багш нарын бусад бүх нэмэгдлийг хасаад цалин нэмэгдсэн нэртэй болохоос биш бодит байдал дээр 177 мянган төгрөг нэмэгдсэн талаарх санал ирсэн. Мөн залуу багш нарын цалин нэмэгдсэн боловч 35-аас дээш жил ажилласан багш нарын цалин хасагдах тал руугаа орсон талаарх хүсэлт их ирсэн. Мөн эмнэлгийн ажилчдын цалин 15 хувиар нэмэгдсэн байх ёстой байтал 2-р эмнэлэг гэхэд огт нэмэгдээгүй байх жишээтэй. Мөн энэ эмнэлэг дээр ажилчдын орон тоо нь илүү байгаа учраас ажилчдын цалинг нэмэх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна. Цаашдаа бид энэ чиглэлээлр судалгаа хийж, 2-р эмнэлэг шиг орон тоо нь илүү ямар газар байгаа талаар судалж, мэдээлж байх болно" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: