68 дахь удаагийн "Грэмми" шагнал гардуулах ёслол хоёругаар сарын 1-нд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн Гэрмми шагнал гардуулах ёслолд Обуна буюу Б.Болор-Эрдэнэ оролцсон талаараа өөрийн цахим хуудаснаа хуваалцсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тэгвэл тэрбээр уг наадамд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхээр орсон юм байна. Энэхүү эрхэд Үзэсгэлэнгийн танхим буюу гол танхимд орохыг хориглодог бөгөөд Улаан хивсний ёслол болон хэвлэлийн бүсэд л нэвтрэх боломжтой байдаг байна.
