Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн асудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Багш нарын үндсэн цалин хэтэрхий бага байсныг нэмэгдүүлж 70 хувьд хүргэсэн. Өөрөөр хэлбэл жигд 742 мянган төгрөг нэмэгдсэн гэсэн үг. Нэгдүгээр сард яагаад ийм асуудал үүсэв гэхээр сургууль амарчихсан, ангийн даалт нь байхгүй учраас цалин бага буюу нэмэгдэл хөлснүүд бодогдоогүй. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ болон хэд хэдэн сумдад сургуулийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Дуусгаагүй сургуулийн барилгыг дуусга гэдэг асуудлыг хэлсэн. Төр, хувийн хэвшлийг оруулах асуудлыг ярьсан. Засвар, үйлчилгээ орон нутгийн төсөвт тусгагдсан байдаг. Хоёрдугаар сард дутуу орсон хувьсах зардлыг нөхөж олгоно. Бид алд зөрүүтэй шийдвэр гаргаагүй. Хоол, унааны мөнгийг үндсэн цалинд нь шингээж өгсөн. Боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа бүх л ажилтнууд тэгш хамрагдаж байгаа. Намайг огцруулах асуудлыг Ерөнхий сайд шийдэх асуудал. Алдаа гаргасан бол хэлэлцэх ёстой" гэв.