Жуковын хөшөөний ард барилгын зориулалтаар олгосон байсан 6000 м2 газрын зөвшөөрлийг цуцалжээ

Жуковын хөшөөний ард барилгын зориулалтаар олгосон байсан 6000 м2 газрын зөвшөөрлийг цуцалжээ

БЗД-ийн 4-р хороо Жуковын хөшөөний ард барилгын зориулалтаар олгосон байсан 6000 м2 газрын зөвшөөрлийг цуцалсан гэдгийг Хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдлээ.

Цаашид тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгох аж. Энэхүү газрыг анх 2017 онд “Сод Монгол групп”-ийн охин компани болох “Алханатрейд, Ньютурсафарис" ХХК, "Мэргэ ван" ХХК, "Хүрээ-Инвест" гэх компаниуд “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэлбэрээр ашиглах, эзэмших эрх авсан байдаг. Өдгөө энэхүү газрын мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд өмнө нь Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниудад олгосон нэгж талбарын дугаар хэвээр байсан юм.