НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн болон НИТХ-ын төлөөлөгч, хорооны гишүүн Б.Мөнхбаатар, Б.Золтуяа, Б.Дөлгөөн, Э.Энхтөр, Э.Хулан, Ц.Төрхүү, Б.Мөнхбат Т.Отгонболд, Г.Батбаяр, Д.Жавхлан нар оролцлоо.
Харин Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг зэрэг бусад холбогдох албаныхан төлөөлөгчдийн асуултад хариулж, тайлбар өглөө. Улмаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг НИТХ-ын ээлжит VI хуралдааны II хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ.
Тодруулбал,
-Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
-Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт
-Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга зэрэг бусад асуудлыг хэлэлцэж, дэмжлээ