“Засагт хан 2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд болж өнгөрсөн.
Энэ үеэр тэмээ унаж, жагсаалд оролцож байсан иргэн амиа алдсан гэдэг мэдээлэл цахим орчинд цацагдсан юм. Тэгвэл энэ талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас тодруулахад, “Тэмээ унаж жагсаалд оролцож байсан 60 орчим настай иргэн амиа алдсан. Жагсаалд оролцож байх үед нь тэмээ туйлсан харамсалтай хэрэг гарсан” гэлээ.