НЗД-ын орлогч А.Амартүвшин хийн түлш болон бусад зарим асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад өчигдөр /2026.02.02/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр нэгэн ноцтой асуудлыг мэдэгдсэн юм. Түүний хэлсэн мэдээллээр угаарын хийн хордлогод өдөрт 5-6 хүн тогтмол хордож буй талаар дурдлаа. Мөн түүний шалтгааныг иргэдийн буруу буюу угаар мэдрэгчээ унтраадаг гэж тайлбарласан юм.
НЗД-ын орлогч А.Амартүвшин “Угаарын хийн хордлогын нөхцөл байдлын хувьд өдөрт 5-6 иргэн угаартсан тохиолдол бүртгэгдэж байна. Он гарснаас хойш нэг хүн нас барсан гэсэн бүртгэл бий. Иргэд энэ асуудлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Угаар мэдрэгчид нийслэлийн 172 мянган айлыг бүгдийг нь холбосон. Одоо угаар мэдрэгчид холбогдоогүй 100 гаруй өрх бий. Гэтэл иргэд угаар мэдрэгчээ унтраадаг байдал одоо ч хэвээрээ байна.
Угаар мэдрэгч дуугарах, дохиолол өгч эхлэхэд унтраадаг, гэрээсээ гаргаад хаячихдаг.
Цаашлаад угаар мэдрэгчийн дохиолол өгөх үед эвдэх тохиолдол ч байна. Иймд иргэдийг хамтран ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.
ВИДЕО: