"Грэмми 2026" наадмын "Шилдэг аудио ном" шагналыг Далай лам хүртжээ

"Грэмми 2026" наадмын "Шилдэг аудио ном" шагналыг Далай лам хүртжээ

Лос Анжелес хотод зохион байгуулагдсан 68 дахь удаагийн Грэмми наадмын “Best Audio Book Narration & Storytelling” төрөлд XIV Далай Лам “Meditations” бүтээлээрээ шагнал хүртлээ. 

Энэхүү ном нь Далай лам өөрийн хоолойгоор уншсан, бясалгал, энэрэнгүй сэтгэл, амьдралын утга учрын тухай ярианаас бүрдсэн аж. Далай лам уг шагналыг хүртсэн хамгийн ахмад настай хүнээр тодорсон бөгөөд, шагналыг түүний өмнөөс уг аудио номд оролцсон уран бүтээлчдийн нэг болох хөгжимчин Руфус Уэйнрайт гардан авсан байна.

Харин Далай лам өөрийн цахим хуудсандаа энэ талаараа “Би энэ хүндэтгэлийг талархал, даруу зангаар хүлээн авч байна. Үүнийг хувийн шагнал бус, харин бидний хамтын, хүн төрөлхтний нийтлэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж харж байна” хэмээжээ.

Шашны агуулгатай бүтээл Грэммигээс шагнал хүртсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан онцгой үйл явдал боллоо. Дэлхийн улс орнууд ч үүнд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбал, Хятад улсын зүгээс энэ үйл явдалд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал дээрээ “Бид урлагийн шагналыг Хятадын эсрэг улс төрийн манипуляц хийх хэрэгсэл болгон ашиглах аливаа оролдлогыг тууштай эсэргүүцдэг. Манай байр суурь тодорхой бөгөөд тогтвортой” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сэтгүүлч М.Дэлэг