Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайханыг сонгожээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайханыг сонгожээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.12-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар хоёр жилийн хугацаагаар сонгож, чөлөөлөх зохицуулалттай.

Үүний дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр /2026.02.02/  хуралдаж даргаа шинээр сонгожээ.  Тус зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Ж.Дэлгэрсайханыг даргаараа сонгосон байна. Өмнөх хоёр жилийн хугацаанд Н.Энхбаяр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг удирдаж байсан юм.