ФОТО: АН-д элсэж буй бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан,  “Ардчиллын паспорт” буюу “Ардчиллын гэрэгэ”-ээг гардууллаа

ФОТО: АН-д элсэж буй бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, “Ардчиллын паспорт” буюу “Ардчиллын гэрэгэ”-ээг гардууллаа

Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан Намд элсэж буй бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, “Ардчиллын паспорт” буюу “Ардчиллын гэрэгэ”-ээг гардууллаа.

Ардчилсан Намд элсэж буй дээрх залуус оюун санаа, сэтгэхүйн доройтлоос монголчуудыг аварсан 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын талаар дурдаад “Нээлттэй, цэгцтэй -Ардчилсан Нам” үзэл санааг дэмжиж байгаа учраас цаашид намын улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийллээ. Уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамт болон эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр байгаа талаар ярьсан бол Намын дарга бизнесийн эрх чөлөөг дэмжиж, төрийн оролцоог хязгаарлахад томоохон алхам болохуйц 5 бүлэг, 19 зүйлтэй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.