Угаарын хийн хордлогын улмаас 14 хоногийн хугацаанд 169 иргэн эмнэлгийн тусламж авчээ

Угаарын хийн хордлогын улмаас 14 хоногийн хугацаанд 169 иргэн эмнэлгийн тусламж авчээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын ээлжит мэдээллийг танилцууллаа.

Тус мэдээллээр 2026.01.20-2026.02.02 буюу өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 169 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Угаарын хордлого бүртгэгдсэн газрыг байршлаар нь авч үзвэл, СХД, ЧД, БЗД, СБД, БГД, ХУД-ийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна. Мөн Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Орхон, Өмнөговь, Төв аймагт бүртгэгджээ. Иймд, иргэдийг хур тунадастай өдрүүдэд яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг албанийнхан анхаарууллаа.