Төр, нийгмийн зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.
Эл өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон төр, нийгмийн зүтгэлтнүүд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.



