Улаанбурхан халдварт өвчнөөр одоогийн байдлаар 54 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд халдварын дийлэнх тохиолдол 10-15 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан улс орон даяар нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 6-ны өдрийг дуустал улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалтын аяныг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд 10-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж байна. Дархлаажуулалтад төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиуд, салбар амбулатори, дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хамрагдах боломжтой. Хэрэглэж буй вакцин нь ДЭМБ-ын шаардлагыг хангасан, НҮБ-ийн хүүхдийн сангаар дамжуулан худалдан авдаг бөгөөд дэлхийн 170 гаруй улсад өргөн хэрэглэгддэг вакцин юм.
М.Дэлэг