НИТХ-ын дарга А.Баяр Австрали Улсын Элчин сайд Лео Зенгтэй уулзаж, агаарын бохирдол, түгжрэлийн асуудлаар санал солилцлоо

НИТХ-ын дарга А.Баяр Австрали Улсын Элчин сайд Лео Зенгтэй уулзаж, агаарын бохирдол, түгжрэлийн асуудлаар санал солилцлоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудлуудаар цаг үеийн мэдээлэл солилцов.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенг иргэдийн төлөөллийн байгууллагын тэргүүн идэвхтэй, санаачилгатай ажиллаж байгааг онцлоод цаашид оновчтой чиглэлд, үр дүнтэй хамтын ажиллаагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Монгол-Австрали улсын хамтын ажиллагаа тэр дундаа хотуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах цаг болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх талаар санал хэлэв. Мөн агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах зэрэгт тодорхой төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

May be an image of one or more people