Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойн өдрийг тохиолдуулан цэцэг өргөх ёслол болно

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойн өдрийг тохиолдуулан цэцэг өргөх ёслол болно

Монгол Улсын баатар, Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр буюу 2026 оны хоёр дугаар сарын 02-ны өдөр тохиож байна. Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх хувьсгалт тэмцлийг удирдан ялалтад хүргэж, эх орныхоо түүхэнд дурсагдсан бахархалт их хүн билээ. Энэхүү түүхэн, хүндэт өдрийг тохиолдуулан их жанжны төрсөн гэрийн бууринд “Цэцэг өргөх ёслол”-ыг зохион байгуулах юм байна.