Энэ сарын 3 буюу ирэх долоо хоногийн Мягмар гараг хүртэл нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Энэ сарын 3-нд Дархадын хотгороор, энэ сарын 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +2...-3 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.