Энэтхэг, Бангладеш Улсад Нипах вирус дэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа.
Мөн халдварын өндөр эрсдэлтэй бүс нутгаар аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөж байна. Дэлхийн бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтыг чангатгаж, зарим улсын нисэх буудлууд зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж эхэлсэн байна.
Дээр дурдсан бүс нутагт зорчиж буй Монгол Улсын иргэд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол Гадаад харилцааны яамны +976-72774444 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны +91 92660 25777 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудангаар холбогдох юм.