Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг "албан тушаалаас нь огцруулах" асуудлыг өнөөдөр /2026.01.29/ ИТХ-аар хэлэлцээд, төлөөлөгчдийн олонх нь уг асуудлыг дэмжсэн гэх мэдээлэл гарч эхлээд байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг сүүлийн 5 жилийн хугацаанд хангалтгүй ажиллаж, мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй гэж тус аймгийн ИТХ-ын 40 төлөөлөгчийн олонх буюу 24 төлөөлөгч нь үзсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 40 гишүүнээс АН-ын 18, ХҮН намын нэг, МАН-ын таван төлөөлөгч Н.Лхагвадоржийг огцруулах саналыг өгчээ.
Харин энэ талаар Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас албан ёсны мэдээллийг одоогоор өгөөгүй байна. Хэрэв тус мэдээлэл үнэн бол Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаас огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд Г.Занданшатар ч уламжлах юм.