ИБаримт апп-ны хуучин хувилбарыг гуравдугаар сарын 30-наас хаах болсныг мэдэгдлээ

ИБаримт апп-ны хуучин хувилбарыг гуравдугаар сарын 30-наас хаах болсныг мэдэгдлээ

Цахим төлбөрийн баримтын ebarimt системийг шинэчлэх ажлын хүрээнд хуучин ашиглаж байсан ПОС 2.0 хувилбарыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хаахаар болсныг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж байжээ.

Гэвч иргэд хэрэглэж сурсан хуучин хувилбараа ашиглан, шинийг татах идэвх хангалтгүй байсан бололтой. Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлт болон бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ПОС 2.0 хувилбарыг хаах хугацааг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Энэ хугацааг дахин сунгах боломжгүй тул ибаримт апп-ны шинэ хувилбарыг татан хэрэглэхийг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.