Боловсролын зээлийн сан /БЗС/-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний оронд Боловсролын сайд П.Наранбаярын туслах М.Төртогтохыг томилжээ.
Энэ талаар П.Наранбаяр сайд хэлэхдээ, "Боловсролын зээлийн сангийн даргаар ажиллахаар очсон хүн нь шаардлагаа хангасан. Авлигатай тэмцэх газар болон холбогдох газруудаас магадлах албан бичгүүдээ авсан. Багш мэргэжилтэйгээс гадна АНУ-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн" гэв.