Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр “Өнөөдөр боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын цалин хэрхэн нэмэгдсэн талаарх бодит мэдээллийг хүргэх болно. Нэгдүгээрт, өдгөө цалингийн нэмэгдлийн асуудал зөвхөн багш нарын асуудал бус ажилчдын цалин давхар нэмэгдсэн гэдгийг тодотгоё. Хоёрдугаарт, бидний хувьд хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалинг нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сард үндсэн цалин нэг сая 484 мянган төгрөг байсан бол энэ оны эхний нэгдүгээр хоёр сая 226 мянган төгрөг болж, нэмэгдсэн байна. Энэ бол 50 хувийн нэмэгдэл өссөн үзүүлэлт шүү дээ. Өөрөөр хэлбэл, 742 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Цалин өсөөгүй гэдэг бол бодит бус мэдээлэл. Мөн энд цалингийн нэмэгдлийн асуудал яригдаж байгаа. Бид нэмэгдэл бус үндсэн цалин нь амьдралын баталгаа байх ёстой гэсэн бодлого баримталж байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: