Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр, "Монгол Улсын аварга малчин, тариаланч, саальчин нарыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Удахгүй аваргуудын нэрс зарлагдана. Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Зэс хайлуулах үйлдвэрийг барих ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ хүрээнд ТЭЗҮ-г боловсруулж, дэлхийн 20 гаруй орны 55 компанид мэдээлэл, урилгыг хүргүүлж, эхний шатны сонгон шалгаруулалтыг зарлаж, долоон улсын 13 компани хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнээс 4 компанийг шалгаруулсан. Эндээс нэгийг нь сонгон шалгаруулах ажлыг энэ улирладаа багтаан дуусгахыг Засгийн газарас үүрэг болголоо. Өнгөрсөн хугацаанд олон хүчин зүйлээс шатгаалж, эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлээгүйн горыг амсаж байгаа. Иймд Эрчим хүчний сайдыг богино хугацаанд үр дүн гаргах талаар үүрэг өгсөн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: