СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  “Mercedes Benz" болон “Toyota Aqua” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Mercedes Benz" болон “Toyota Aqua” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ

Хэнтий аймаг, Хэрлэн сум автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 16:14 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Mercedes Benz S500L” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.  Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 22:52 цагт ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Toyota Aqua” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг мөн унтраасан байна. 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө