Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс үүдэн гарах гэмт хэрэг жил бүр өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эхнэрээ хүйтэн мэсээр хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, зургадугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд “Зүүн Баян-уулд салсан нөхөр намайг зодоод байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тус дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шалгахад, тус тоотод оршин суух 31 настай эмэгтэй “А”-г хамтран амьдрагч 35 настай “Ш” согтуурсан үедээ маргалдан улмаар зүүн хавирга, зүүн гуяа орчим сүхээр цохиж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан ажээ.