“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ эхэлнэ

“Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ эхэлнэ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ албан ёсоор эхэлнэ.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Д.Дамдинням, АМГТГ Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцоно. Энэ үеэр Эдийн засгийн нөхцөл ба уул уурхайн салбар Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл Геологи, хайгуулын салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлого зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.