Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2025.01.25/ 13:42 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Premio” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.