Өнөөдрөөс буюу 2026 оны нэгдүгээр сарын 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах талаар холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Харин энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30, 31-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Иймд, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах, мөн цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол сонсож, холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.