Улаанбаатарт цас орохгүй, 18 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 18 градус хүйтэн байна

Өнөөдөр /2026.01.24/ Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -27...-32 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -22...-27 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. -16...-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.