Л.Хосбаяр: “Өдөр бүр анхааарч хайрлая” аяныг үргэлжлүүлнэ

Л.Хосбаяр: “Өдөр бүр анхааарч хайрлая” аяныг үргэлжлүүлнэ

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2026 оны төлөвлөгөө хэлэлцэж батлах хурал өнөөдөр (2026.01.23) боллоо.

Хурлын үеэр Нийслэлийн иргэдийн төлөөллийн хурлын төлөөлөгч, нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүүхдийн эсрэг гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр тодорхой гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоон статистик буурсан. Уг аян, арга хэмжээг зохион байгуулахдаа гэмт хэргийн буурч байгаа тоон үзүүлэлтийг цаашид зогсоохгүй байх зорилгоор аян хэлбэрээр бага хугацаанд хийгээд өнгөрөх биш өдөр бүр нэг нэгнээ хайрладаг, ойлгодог, анхаардаг, сонсдог байгаасай гэсэн үүднээс “Өдөр бүр анхааарч хайрлая” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Мөн цаашид уг аяныг үргэлжлүүлнэ” гэв.