Нийслэлийн удирдлагуудыг "Hotula" аппликейшн бүтээхдээ хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар ханджээ

Нийслэлийн удирдлагуудыг "Hotula" аппликейшн бүтээхдээ хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар ханджээ

Иргэн Ц.Лут-Очир нийслэлийн удирдлагууд шалгуулахаар АТГ-т ханджээ. 

Тодруулбал, иргэн Ц.Лут-Очир нар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн хүрээнд "Digital infosec" ХХК-ийн хөгжлүүлсэн "Hotula" аппликейшн бүтээгдэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, Монгол Улсын Авлигатай тэмцэх тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-д хандаж байгаа аж. Мөн дээрх иргэд нь Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аудитын газар, Мопополын эсрэг газарт хандаж байгаа аж.