Л.Оюун-Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын МАНАН бүлэглэл Эрдэнэтийн овоолгыг ашигладаг "Зэс Эрдэнийн хувь" ХХК-д хөрөнгө оруулаагүй ч их хэмжээний хувьцаа эзэмшиж байна

Л.Оюун-Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын МАНАН бүлэглэл Эрдэнэтийн овоолгыг ашигладаг "Зэс Эрдэнийн хувь" ХХК-д хөрөнгө оруулаагүй ч их хэмжээний хувьцаа эзэмшиж байна

"МАНАН" бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнөөс өнөөдөр /2026.03.05/ мэдээлэл хийлээ. 

ВИДЕО: 

Ингэхдээ, тэд Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашигладаг "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн тодорхой хувийн хувьцааг Эрдэнэт үйлдвэрийн 24 мянган иргэн эзэмшдэг. Гэтэл МАНАН бүлэглэлийнхээ тус компанид ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа их хэмжээний хувьцааг нь өөрсдийн хүмүүсээрээ дамжуулан өөрийн болгосон байгаа гэдгийг хэллээ.

Энэ талаар "Эрдэнэтийн залилуулж хохирсон иргэдийн холбоо"-ны тэргүүн н.Батбаяр  "Бид нар 24 мянга 500 хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө үйлдвэр барьсан гэж ойлгож явтал өнөөдөр жинхэнэ “МАНАН” үүссэн, үйлдвэр маань хүнд байдалд ороод байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нар манай компанийн арын эзэн болсон байна. Энэ хүмүүсийн ард  “Херо” Баатар, А.Амундра нар бий.  Дараагийн шинэ “МАНАН”-ийн эзэн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Энэ хүнийг манай Эрдэнэтийн ард түмэн маш их дэмжиж байсан. Гэтэл манай компанийн ард байна. Мөн үеэл дүү С.Цэвэгжав нь манай компанид хөрөнгө оруулаагүй байж өөрийн хүү Ц.Сумъяабазараар дамжуулаад их хэмжээний хувьцааг хууль бусаар авч эзэмшсэн. Ардчилсан нам, МАН-ын хоёр тусдаа “МАНАН” үүссэн байна. Энэ хүмүүс компанид хөрөнгө оруулаагүй хэрнээ их хэмжээний хувьцаа эзэмшсэн байна" гэдгийг тодотголоо.