ХОХИРОГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээнэ

ХОХИРОГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧ: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээнэ

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. 

Тэгвэл шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаа руу дөнгөж саяхан орлоо. Шүүх хурлын талаар хохирогчийн өмгөөлөгчөөс тодруулахад "Гэм буруугийн хурал завсарлаж, шүүгчид зөвлөлдөх тасалгаа руу орлоо. Одоо шийдвэрээ хүлээж байна. Хаалттай шүүх хуралдаан учраас шүүх хуралдааны процессын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Шүүхийн шийдвэрээ хүндэтгэлтэйгээр хүлээнэ. Гэм буруутай этгээдүүдэд хуулийн дагуу шударгаар ял шийтгэлийг нь оногдуулаасай гэсэн хүлээлттэй байна" гэлээ.