Одоогийн байдлаар манай улсын иргэд нийт 30 улсад визгүй зорчиж байгаа бөгөөд дипломат албан паспорт эзэмшдэг иргэд 68 оронд визгүй зорчиж байна. Тэгвэл нэгдүгээр сарын 26-наас эхлэн Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улсад визгүй зорчих боломжтой болох аж.