Дуучин “ThunderZ” буюу Б.Өлзий-Учрал “Гэгээн” нэртэй шинэ уран бүтээлээ цацаад ес хонож байна. Энэ хугацаанд тус уран бүтээл "YouTube" хуудсанд давтагдсан тоогоор 3.4 сая үзэлтийг аваад байна.
Тэгвэл “ThunderZ” буюу Б.Өлзий-Учрал тус уран бүтээлдээ зориулж клипний нээлт хийхээр болжээ. Энэ Монгол Улсад клипний нээлт хийж буй анхны тохиолдол болж байгаа юм байна. Клипний нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.01.23/ Corprate-ийн кино танхимд 17 цагт болох юм.
Энэ талаар “ThunderZ” буюу Б.Өлзий-Учрал “Монголд анх удаа клипний нээлт хийх гэж байна. Маш олон хүн ийм санал тавьсан тул ганцхан удаа буюу 2026.01.23-нд “Гэгээн” клипээ "Corprate"-ийн кино танхимд ирсэн хүмүүстээ үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо. Мөн клипний уран бүтээлчид, арын багийнхан маань ирж улаан хивсний ёслол оролцоно. Мөн энэ хавар болох “Тэнгри” тоглолтын хэвлэлийн бага хурал давхар болох бөгөөд тасалбар худалдаанд гарна болно” гэжээ.