"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийнэ

"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийнэ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байдаг.

Ослын улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн 7 хүн амиа алдаж, дэргэдэх 207-р байрны оршин суугчид хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч буй. Өнөөдрийн байдлаар 207-р байрыг буулгасан дууссан бөгөөд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд өнөөдөр /2026.01.23/ "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийхээр болжээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө