БНСУ-ын "SM" энтертаймэнтийн “NCT Wish” хамтлаг залуучуудын адал явдлыг харуулсан аяллын цэнгээнт “ON THE MAP” нэвтрүүлгийн эхний дугаар цацагджээ.
Энэхүү нэвтрүүлгээр хамтлагийн 6 гишүүн дэлхийгээр тойрон аялж, янз бүрийн шинэ сонин зүйл туршиж, даалгавар биелүүлж, өрсөлдөх бөгөөд БНСУ-ын Mnet Plus сувгаар цацагдсан байна. Тэгвэл уг нэвтрүүлгийн хамгийн анхны зураг авалтыг Монголд хийжээ. Зохион байгуулагчдын зүгээс “Энэ төслийн зорилго нь Монголын хээр талд к-поп дуучид хэрхэн хөлөө олж, бэрхшээлийг даван туулахыг харуулах юм” гэсэн байна.
ВИДЕО: