23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ

23-57 насны хоёр иргэн сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ

Завхан аймагт 23 настай эрэгтэй, 57 настай эмэгтэйн хамт сураггүй алга болж, цасанд суусан байсныг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Завхан аймаг, Цагаанхайрхан сум Онц багийн “Төмөртийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/ Иргэн З.Н /23 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн “Harrier” загварын суудлын автомашин 1 зорчигчтой /иргэн Б.Б 57 настай, эмэгтэй/ 01.20-ны өдрийн 17:40 цагийн орчимд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс Говь-Алтай аймгийн чиглэлд гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 09:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхэн Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 20 км/-т 13:43 цагт “Дугантын ам” гэдэг газар автомашин нь цасанд суусан байдалтай байсан иргэдийг эсэн мэнд олж, татан гаргаж Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.