Б.Чойжилсүрэн: Н.Тавинбэхтэй хамтран ажиллаж байсны хувьд ийм зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг

Б.Чойжилсүрэн: Н.Тавинбэхтэй хамтран ажиллаж байсны хувьд ийм зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийх үеэрээ ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-аас шалгаж байгаа талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Н.Тавинбэх миний өмнө сайд байсан. Би Н.Тавинбэхийн дараа Эрчим хүчний сайдаар томилогдсон. Намайг сайдаар томилогдох үед Н.Тавинбэх Төрийн нарийн бичгийн даргаар хамтран ажилласан. Энэ хүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас элдэв зүйл яримааргүй байна. Үнэн мөн нь тогтоогдох байх. Н.Тавинбэхтэй хамтран ажиллаж байсны хувьд ийм зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг. Гэхдээ үүнийг би биш хууль шүүхийн байгууллага нь тогтоогоод хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээнэ. Хууль зөрчөөгүй бол олон нийтэд мэдээлэх байлгүй гэсэн хүлээлттэй байна. Би түүнийг шалгагдаж байсныг мэдээгүй. Хэвлэлээс Н.Тавинбэх тэргүүтэй хүмүүсийг шалгаж байна гэх мэдээллийг авсан. Хэрэгт холбогдсоноос нь хойш уулзаж амжаагүй явна. Өөрөө энэ талаар мэдээлэл өгөх байлгүй.

Миний орон тооны бус зөвлөх Нямаа гэж хүн бий. 10 аймгийн дулааны станц болон Н.Тавинбэх нарын хэрэгтэй холбогдуулан сэжигтнээр татаж байцаалт авсан юм байна лээ. Ямар асуудалтай байгаа талаар би мэдээлэлгүй байна.