Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийнэ

Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийнэ

Эрчим хүчний яамнаас дараах мэдэгдлийг гаргалаа.

Үүнд: Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны халах гадаргууд гарсан гэмтлийг засварлах ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт эхлүүлж, шуурхай засварлаж нэгдүгээр сарын 21-ний өдрийн 09:51 цагт ажилд залган хэвийн горимд орууллаа. Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ашиглаж буй нүүрс 42 хувийн чийгшилтэй байдаг бөгөөд хүйтний эрч эрс нэмэгдсэнтэй холбогдуулан зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж бөглөрөн станцын ачаалал 300 МВт-аас 120 МВт хүртэл буурснаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийхээр боллоо. Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагын төлөөлөл газар дээр нь хэвийн болгохоор ажиллаж байна.