Улаанбаатарт цас орохгүй, 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 23 градус хүйтэн байна

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, нутгийн баруун хэсгээр хүйтний эрч бага зэрэг суларна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар дулаарч -21...-23 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө