"Power Expo & Festival" нь Монгол Улсаас анх удаа "Asian Automotive Award"-ын шилдгээр шалгарчээ

"Power Expo & Festival" нь Монгол Улсаас анх удаа "Asian Automotive Award"-ын шилдгээр шалгарчээ

Манай улсад сүүлийн 13 жилийн турш зохион байгуулагдаж буй "Power Expo & Festival" нь "Asian Automotive Award"-аас “Asian Motorsport Event Excellence Award" шагналыг Монгол Улсаас анх удаа хүртсэн байна. Энэхүү шагнал гардуулах ёслол нь 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Тайландын Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан бөгөөд “Power Expo & Festival” нь Монголдоо төдийгүй Азидаа нэр хүндтэйд тооцогддог мото спортын наадам билээ.