Автомашин шатаж байна гэсэн гурван дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Автомашин шатаж байна гэсэн гурван дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд автомашин шатсан дуудлага мэдээлэл гарах болсон байна. 

Тодруулбал, Дархан-Уул аймаг, Дархан сум 6 дугаар багийн гарааш, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 07:07 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 5х4 метрийн хэмжээтэй гарааш дотор иргэн Л-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраажээ. 

Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 07:02 цагт хүлээн аавсны дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан бол Чингэлтэй дүүрэг, 20 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:21 цагт ОБЕГ хүлээн авсан. Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн Д-ийн “Toyota Prius-30” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.