Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын зохион байгуулж буй “Тэмээчид дуулж байна” дууны уралдаанд оролцохыг урьж байна

Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын зохион байгуулж буй “Тэмээчид дуулж байна” дууны уралдаанд оролцохыг урьж байна

Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын зохион байгуулж буй “Тэмээчид дуулж байна” дууны уралдаанд оролцохыг урьж байна.

Хамрах хүрээ: Орон нутгийн харьяалал үл харгалзан зөвхөн тэмээчин иргэд оролцоно.

Уралдааны зохион байгуулалт: Уралдааныг цахим болон танхим гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

I шат – Цахим (урьдчилсан шалгаруулалт)

  1. Дууны сэдэв, төрөл харгалзахгүй.
  2. Оролцогч нь өөрийн нэг дуучлалын бичлэгийг урьдчилан бэлтгэнэ.
  3. Бичлэгийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны 18:00 цаг хүртэл [email protected] хаягаар ирүүлнэ.
  1. Ирүүлсэн бичлэгийг мэргэжлийн шүүгчид үнэлж, хамгийн өндөр оноо авсан 15 тэмээчнийг II шатанд оролцуулахаар шалгаруулна.

II шат – Танхимын шалгаруулалт

  1. I шатнаас шалгарсан 15 оролцогч нь өөр өөр 2 дуу бэлтгэн тайзан дээр дуулна.
  2. Дууны ая, фонограм зэрэг хэрэглэгдэхүүнийг оролцогч өөрөө бүрдүүлж ирнэ.
  3. Үзэгч, дэмжигчдийн дунд нийтийн бүжиг зохион байгуулж, шилдэг хосыг шалгаруулан урамшуулна.

Зохион байгуулах хугацаа, газар: Уралдааны II шат 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16:00 цагт “Гранд говь” жуулчны баазад болно. Мэдээлэл авах утас: 88020693