"Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна"

"Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна"

Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор хийхээр төлөвлөсөн байна. Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг ногоон байгууламж болгон тохижуулна. Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс энэ онд хувийн хэвшлүүдтэй хамтран нийгмийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бид хүндээ ээлтэй, хүртээмжтэй хотыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, гудамж зам талбай, цэцэрлэгт хүрээлэн барих тал дээр онцгойлон анхаарч ажиллаж буй. 2026 онд хоёр байршилд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.4 га газарт чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах, зугаалах аятай таатай орчин бүхий, хиймэл нууртай цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөөд байна. Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангаас зүүн тийшээ 1.7 га талбайд газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна” гэлээ.