Тэргүүн хамба Д.Жавзандорж Их Британи, Умард Ирландад айлчилж байна

Тэргүүн хамба Д.Жавзандорж Их Британи, Умард Ирландад айлчилж байна

Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад айлчилж байна.

Тэрбээр өнгөрөгч баасан гарагт Лондон хотын Kensington Town Hall” ордонд Их Британи дахь монголчууд болон тус улсад суугаа гадаадын ЭСЯ-д, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачдад зориулан илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэхүү арга хэмжээг Их Британи дахь Монголын Буддын шашны төв (Mongolian Buddha Centre) санаачлан зохион байгуулж, Монгол улсын ЭСЯ дэмжиж оролцсон байна.