ВИДЕО: ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас орсны улмаас хүнсний хангамж тасалдсан байна

ВИДЕО: ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас орсны улмаас хүнсний хангамж тасалдсан байна

2026 оны нэгдүгээр сарын 16-нд ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оржээ. Цасны зузаан зарим бүсэд 4-6 метр хүрч, орон сууц, зам талбай бүрэн дарагдан, нийтийн тээвэр, сургууль, байгууллагуудын үйл ажиллагаа зогсоод байна.

Нутгийн оршин суугчид энэхүү нөхцөл байдлыг “цасан сүйрэл” хэмээн тодорхойлж байгаа ба зарим газар цас барилга байгууламжийг бүхэлд нь хучиж онц байдал зарлах хэмжээнд хүргэжээ. Эрх баригчид тус бүсэд онц байдал зарлаж, цас цэвэрлэх, аврах ажиллагааг эрчимжүүлжээ. Оршин суугчдыг нүүн шилжүүлэхэд гэрээс нь гаргахад хүндрэлтэй байгаа бөгөөд иргэдийг цонхоор гаргасан аж. Түүнчлэн Петропавловск хотод түргэн тусламжийн машинууд өвчтөнүүдийг чаргаар тээвэрлэсэн байна. Зарим мэдээллээр, Камчаткад ар араасаа цас орсны дараа орон сууцны хорооллын хүнсний дэлгүүрүүдэд хүнсний хангамж тасалдсан байна.

ВИДЕО: